Системийн танилцуулга


Төсөвт байгууллагын НББ-ийн Эмералд систем нь төсөвт байгууллагын санхүү бүртгэлийн бүх төрлийн гүйлгээ хийж тайлан баланс гаргах бөгөөд төсөвт байгууллагын онцлог болох жилийн санхүүжилтийн төлөвлөгөө, түүний батлагдсан төсвийг улирал, сард хуваарилан, төсвийн хүрээнд мөнгөн урсгалыг бүрэн хянаж, гүйлгээ хийх, хэмнэлт хэтрэлтийг хянадаг систем юм.

Системийн боломжууд
·         Ямар ч үйл ажиллагаатай төсвийн байгууллагад тохирч ажиллана.
·         Өөрийн байгууллагад гардаг онцлог ажил гүйлгээ, бүртгэлийг нэмж хийлгэх боломжтой.
·         Мөнгөн урсгалаа хянаж, эдийн засгийн ангиллаар төсөв гаргах гүйцэтгэлийг хянах боломжтой.
·         НББОУС, Сангийн яамнаас баталсан болон бусад заавар журмуудын дагуу бүртгэлээ хөтөлж бүх төрлийн тайлангууд батлагдсан маягтын дагуу гаргана.
·         Дахин үнэлгээний нэмэгдлийг хэрэгжсэн үед нь дансанд бичнэ.
·         Тайлангууд дээр Drill Down тайлан буюу тайлангийн бүх үзүүлэлтийг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг задалж үзэх боломжийг оруулж өгсөн.
·         Бараа болон үндсэн хөрөнгийн тооллогыг цаг хугацаа хэмнэж хялбар аргаар сканнер ашиглаж хийх боломжтой.
·         Бүх модулиуд дээр нярав, нягтлангийн ажил үүргийг тусад нь хуваарилсан.
·         Пластик нэгтгэлийн програмтай холбогдон ажиллана.

No comments:

Post a Comment