1. Ерөнхий журнал
Ерөнхий журналын бүртгэл нь байгууллагын санхүү, нягтлан
бодох бүртгэлийн бүх төрлийн ажил гүйлгээг төвлөрүүлэн бүртгэж, бусад гадаад
систем, модулиас хийгдсэн гүйлгээг өөртөө нэгтгэн, тухайн цаг хугацааны эгшин
дэх бизнесийн төлөв байдал, санхүүгийн тайлан балансыг бэлтгэх, боловсруулах
үндсэн хэрэгсэл юм.
2. Мөнгөн
хөрөнгө
Уг модуль нь байгууллагын бэлэн болон бэлэн бус мөнгөний
үлдэгдлийг хөтлөх, өдөр тутмын орлого зарлагын гүйлгээг эдийн засгийн ангиллаар
түргэн шуурхай бүртгэх, кассын ордер, төлбөрийн даалгавар зэрэг анхан шатны
баримт болон мөнгөн хөрөнгийн тайлан мэдээг богино хугацаанд боловсруулах
зорилготой. Кассын нярав болон харилцахын нягтлан тус бүр өөрсдийн эрхийн
хүрээнд хариуцсан дансдаар гарч буй гүйлгээг нэг бүрчлэн бүртгэх боломжтой.
3. Авлага,
өглөг
Энэхүү модулийн тусламжтайгаар бэлтгэн нийлүүлэгч, салбар
нэгж хооронд, ажилтан болон бусад харилцагчтай үүссэн тооцоо нэг бүрийг
нарийвчлан бүртгэх бөгөөд хянах, төлөвлөх, шийдвэр гаргах боломжоор хангагдана.
4. Бараа
материал
Бараа материалын анхан шатны орлого, зарлагын баримт
оруулах, агуулах буюу нярав хооронд хөдөлгөөн хийх, дахин үнэлэх, тооллого хийх
зэрэг бүртгэл тооцоог хийнэ.
5. Хангамжийн
материалын модуль
Хангамжийн материал нь модуль нь орлого зарлага хийх,
шилжилт хөдөлгөөн хийх, актлах, агуулах руу буцаах зэрэг хангамжийн материалтай
холбоотой бүхий л гүйлгээг хийнэ.
6. Үндсэн
хөрөнгө
Үндсэн хөрөнгийн бүртгэл
нь байгууллага дахь хөрөнгийн орлого авах, зарлагдах, элэгдлийн зардлыг
салбар хэлтсүүдийн зардалд хуваарилах, шилжилт хөдөлгөөн хийх, актлах, дахин
үнэлэх, хөрөнгийнхөө талаар иж бүрэн мэдээлэлтэй байх боломжийг бий болгоно.
7. Төсөв
Энэ модулийн тусламжтай төсвийн төлөвлөгөө оруулж
гүйцэтгэлийг сар, улирал, жилээр харж хэмнэлт хэтрэлтийг тооцоолон, эдийн
засгийн ангилал, гүйдэг зардлуудыг бүртгэнэ.
No comments:
Post a Comment